Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгох асуудлыг судалж, үр дүнтэй хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, М.Оюунчимэг нар охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгохыг хуульчилъя гэсэн санаачилга өрнүүлсэн нь цахим орчинд талцал үүсгээд байна. Энэ нь халамжлах бодлогын нэг хэлбэр, жижиг асуудал, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй хэмээн эсэргүүцэх нэг хэсэг байхад хүний эрх, охидын сурч боловсрох ээлтэй орчин бүрдүүлэхэд ч чухал нөлөө үзүүлэх зайлшгүй шийдэх ёстой оновчтой санал хэмээн дэмжигчид олон байна.

2021 оны 12-р сарын байдлаар Монгол Улсад 10-19 насны 240 мянган охид байна. Нэг эмэгтэй хүүхэд ариун цэврийн хэрэглэлд дунджаар 10 мянган төгрөг зарцуулна гэж тооцвол энэ асуудалд жилд 24 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний хөрөнгө санхүүжилтийг нэг дор гаргах боломжгүй бол эхний ээлжинд орон нутгийн дотуур байрууд болон хотын захын хорооллын сургуулиудад сурдаг, боловсон ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг ариун цэврийн хэрэгслээр хангаж болно. Энэ ажлыг зохион байгуулахын тулд хууль батлах уу, санхүүжилтийг Улсын төсөвт суулгах уу гэдэг судалгааг хийж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг товч  мэдээлэл өгөв.


Тэрбээр энэ асуудлаар өөрийн твиттер хуудаснаа,

…Шүүмжилж буй, эсэргүүцэж буй хүмүүсийнхээ байр суурийг ойлгож байна. Эдгээр хүмүүс гол төлөв төр дэх шахааны нэг бизнес болчих вий. Зорилтот бүлэгтээ очихгүй, авлига, ашиг сонирхлын замаар төсвийн хөрөнгө үргүй зарлагадах вий гэсэн болгоомжлолыг хэлж байгаа юм.

…Урьд өмнөх төрийн тендерүүд олон удаа завхарч, анхны зорилго биелэгдэхгүй, хүрэх ёстой хүндээ хүрэхгүй гашуун түүх байгаа тул бид ийм байдал руу оруулахгүйн төлөө, хэрэгжилт дээр ямар шийдэл, хувилбарууд байж болохыг судалж, үр дүнтэй хэрэгжүүлэх болно хэмээн жиргэжээ.

Leave a Reply

%d bloggers like this: