Спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд ҮНЭГҮЙ болголоо
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах дөрвөн зорилт дэвшүүлжээ. Тухайлбал,
- Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох
- Эртэч идэвхтэй иргэн
- Хүртээмжтэй аюулгүй орчин
- Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгосон байна.
Энэ хүрээнд маргааш буюу 2-р сарын 16-наас 6-р сарын 1-нийг хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.
Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм.