Ц.Оюунгэрэл: Уг нь мөрөөдөл биш, өмч хөрөнгө барьцаалах хуультай юм!!!

Хөгжлийн банкны зээлийн 53 хувь нь чанаргүйдсэн нь араасаа олон асуудлыг дагуулж нийгмийг бухимдуулж байна. Энэ талаар Улс төрч, ном зохиогч, “Жорлонгоо Өөрчилье” төслийн санаачлагч, Иргэний оролцооны нэгдэл намыг үүсгэгч Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.
Тэрээр: Уг нь бид мөрөөдөл биш, өмч хөрөнгө барьцаалах хуультай юм!
1. Ашигт малтмалын лиценз нь дангаараа барьцааны зүйл болохгүй, заавал эд хөрөнгийг давхар барьцаална гэдэг хуулийг Хөгжлийн банк, том зээлдэгчидтэйгээ нийлээд зөрчиж байсан бололтой.
2. Том мөнгийг бага хүүтэй зээлсэн хүмүүс (Ипотекээс ч бага, ЖДҮ зээлээс ч бага хүүтэй!) өнөөдөр “би бүтээн байгуулалт хийж байгаа” гэж гавьяа ярих эрхгүй юм, мөнгөтэй бол хэн ч тийм бүтээн байгуулалтыг хийнэ шүү дээ.
3. Зээл авсан компаниудын тайлбарыг сонсоход зээлийн барьцаанд голдуу ирээдүйд олох орлого, байгуулагдах үйлдвэрээ барьцаанд тавьсан байх юм. Хэрэв ингэж мөрөөдлийг барьцаанд авдаг болчихсон юм бол жирийн ард түмнийхээ мөрөөдлийг ч бас барьцаалдаг байх нь яасан юм! Уг нь бид мөрөөдөл биш, өмч хөрөнгө барьцаалах хуультай юм!!!
4. Зээлийг өөрөөр нь төлүүлье гээд байх юм, өөр угаасаа хэн төлөх билээ! Зээл гэдэг чинь тэр эзнээр өөрөөр нь л төлүүлдэг ёстой зүйл. Энэ зарчмыг угаасаа хатуу баримтлах ёстой. Гадаад дотоодын эх үүсвэрт төлөх хугацаа нь болсон бол зээлийг ЗГ түр өмнөөс нь төлсөн байлаа ч зээл авсан хүн дээр насан туршийн суутгал хийх хэрэгтэй юм. АНУ-ын засгийн газар иргэдээ дэлхийн аль ч өнцөг буланд ямар ч мөнгөгүй байхад нь татан авдаг, авсан хойноо өр үүсгэдэг. таныг онгоцоор авчрахад гарсан зардлыг засгийн газарт төлж барагдуултлаа та хаашаа ч аялах эрхгүй гэж хил хааж байгаад насан туршид нь өрөө суутгаж авдаг. Монголын төр ч тийм болох хэрэгтэй” гэж юм.

Leave a Reply

%d bloggers like this: