1-с дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн болон 50 саяаас дээш орлоготой ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 2022 онд Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлалаа.
Энэ хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх юм байна.
Тодруулбал, Энэхүү хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрийн эрхлэгчдийг түлхүү хамруулахын тулд нэг болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болгосноороо ач холбогдолтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг ААН хамгийн доод талдаа 20 сая төгрөг, дээд хэмжээ нь 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой байна.
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: “Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг бууруулж, боломжийг илүү нэмэгдүүлж байгаа онцлогтой. Мөн хөтөлбөрийн зохион байгуулалт, хяналт дээр хамт орж ажиллах боломжтой ба ил тод байх юм. Засгийн газраас экспортыг дэмжихэд чиглэлд барьж буй бодлоготой энэхүү хөтөлбөр мөн уялдана. Төсөл хөтөлбөрт ААН-үүд дангаараа болон кластер хэлбэрээр нийлж оролцож болно.
Өөрөөр хэлбэл, Түншлэлийн хөтөлбөр бол зээл биш буцалтгүй тусламж олгоно. Жишээлбэл тухайн ААН 600 сая төгрөгийг шинэ техник тоног төхөөрөмж өөрсдийнхөө мөнгөөр оруулаад ирсэн тохиолдолд хөтөлбөрөөс 50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно гэсэн үг” гэв.
Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага:
- 12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан байх
- Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх
- ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
- Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;
КЛАСТЕРТ тавигдах шаардлага:
- Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
- Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
- Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.
Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн: “Энэ удаагийн төслийн нийт үнийн дүн 20 сая ам.доллар. Энэ жилийн хувьд 3.6 сая ам.долларын гэрээ хийгдэхээр төлөвлөгдсөн.Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг салбараар нь авч үзвэл ноос, ноолуурын салбар 58 хувийг эзэлж байна. 2016 оноос хойш 76 ААН, байгууллагад 887 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. 2021 оноос Түншлэлийн хөтөлбөр гурван цонхыг нээгээд одоогийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг 68 ААН, байгууллагатай байгуулсан. Эдгээр гэрээнүүд хэрэгжилтийн шатандаа явж байгаа” гэв.
Санхүүжилтийн нөхцөл
Санхүүжилтийн хэмжээ: ААН | 20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл) |
Кластер бүхий ААН-үүд | 50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл) |
Санхүүжилтийн хүү: | Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж |
Санхүүжилтийн хугацаа: | Гэрээ байгуулсны дараа есөн сарын дотор төслөө хэрэгжүүлэх |
Санхүүжилтийн шимтгэл: | Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй |
Санхүүжилт хийх төрөл: |
Нөхөн төлбөр хэлбэрээр |
Харин хувиараа бизнес эрхлэгчид, экспортын төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа, хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө хийсэн экспорт руу чиглэсэн үйл ажиллагаа, Эрээн экспорт буюу дамжуулсан экспорт, түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүн түүхийгээр нь экспортлож байгаа бол санхүүжилт олгохгүй аж. Өмнө нь ААН-үүд материалаа өгснөөс 2-3 сарын дараа хариугаа авдаг байсан. Харин энэ удаагийн сонгон шалгаруулалтад шаардлага хангасан тохиолдолд 14 хоногийн дотор хариу нь гарах юм.
САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх (хуучин тоног төхөөрөмж биш байх)
- Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа
- Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгал
- Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт
Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:
- Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт
- Бизнесийн менежментийн сургалт
- Экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ
- Бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ
- Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
- Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээ
- Олон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэх
- Бизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалт
- Сав баглаа боодлыг загвар гаргах
Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:
- Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авах
- Бүтээгдэхүүний туршилт, сертификат авах
- Чанарын менежментийн систем хөгжүүлэх, турших.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл [email protected] цахим хаягаар материалаа илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч компанийнхаа ерөнхий мэдээлэл, шаардлагатай бичиг баримтыг илгээх юм байна.