Тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим ХҮҮХДИЙН МӨНГИЙГ энэ долоо хоногт ШИЛЖҮҮЛНЭ
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Өөрийн цахим хуудсандаа “Өнгөрөгч 02-р сарын 17-ны өдөр 1’033’283 хүүхдэд Хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдсэн болно. Бид Сангийн яамтай хамтран энэ долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ.
И-баримтаар эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно.
Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” гэлээ.
Мөн ЦАЛИНТАЙ ЭЭЖ тэтгэмж 50’000 төгрөгийн олголтод алдаа зааж 135 мянган ээжийн (эсвэл аавын) олголт хэвийн орж, 15 мянган ээжийнх (эсвэл аавынх) нь ороогүй байна.
Даваа гарагт буюу 2-р сарын 21-нд, цаад тал нь 24-нд шилжүүлнэ хэмээлээ.