Бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдэхэд GOOD платформ тусална
Итгэл бол найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг хөдөлмөрч залуу. Тэрээр дэлгүүртээ бараа татан авалт хийх гэтэл хангалттай хэмжээний мөнгө байсангүй. Харин Мөнхөө органик ургамлын тос үйлдвэрлэдэг нэгэн. Түүнд түүхий эд, материалаа худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдаж, авлага цуглуулах, маркетинг болон түгээлтээ хийх зэрэг үйл ажиллагааны зардлаа тогтвортой санхүүжүүлэх асуудлууд толгойг нь өвтгөдөг. Харин Ганаа бол бизнес эрхлэгчдээ дэмжиж, эрсдэл багатай санхүүжүүлэлт олгох үйлчилгээг хүргэхээр зорьж яваа нэгэн.
Бизнесийнхэн санхүүжилтээ олох, бараа татан авалт хийх, маркетинг хариуцах, хүний нөөцөө цуглуулах, бүтээгдэхүүнээ борлуулах гэхчлэн бүх ачаагаа нуруун дээрээ үүрч явдаг.
Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх нийлүүлэлтийн гинжин хэлхээ болох GOOD платформ 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү дижитал эко систем нь Монголын бизнесийн салбарт шинэ боломж, шинэ шийдлийг санал болгож буй Монголын хамгийн том бизнесийн платформ юм.

Уг нээлттэй платформ нэвтэрснээр нийлүүлэгч компани бараа бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтын орлогоо шууд хүлээн авах, мерчантууд бараагаа захиалах, тодорхой хугацаанд хүүгүй санхүүжилт авах боломжтой. Харин санхүүжүүлэгч тал GOOD платформын зээлийн скоринг дээр суурилан санхүүжилт олгосноор зээлийн эрсдэлээ бууруулж, найдвартай зээлдэгчдийн тоогоо нэмэгдүүлэх боломжтой юм.
Бяцхан түүх харвал, банк, санхүү, финтек чиглэлийн зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн “Ти Ви Ти Бизнес Консалтинг” ХХК болон салбартаа 20 гаруй жилийн туршлагатай банк санхүүгийн салбарын үндсэн системийг нийлүүлэгч “Грэйп Сити Монгол” ХХК хамтран нийлүүлэлтийн гинжин хэлхээний нээлттэй платформыг нэвтрүүлэх зорилгоор “СКОП Аллианс” ХХК-ийг 2021 оны yнэгдүгээр сард үүсгэн байгуулжээ.
“СКОП Аллианс” ХХК өөрийн бүтээсэн GOOD платформоор дамжуулан эцсийн хэрэглэгч, мерчант, нийлүүлэгч, санхүүгийн байгууллагуудыг холбосон нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилтийн платформыг бий болгож бүх талуудад харилцан үр ашигтай, хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх худалдааны экосистемийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
“МОНГОЛД SUPPLY CHAIN БУЮУ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ ГЭДЭГ УТГААР GOOD ПЛАТФОРМ НЬ АНХДАГЧ БОЛЖ БАЙНА”
ТУЗ-ийн гишүүн CEO Н.Бат-Уул “Нийлүүлэлтийн гинжин хэлхээний GOOD платформыг албан ёсоор Монголын бизнесийн зах зээлд нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Худалдаа, үйлчилгээний байгууллагын бараа материал захиалах, хүлээн авах, тэдгээр үйл ажиллагаатай холбоотой бүртгэл тооцооны асуудлуудыг технологид суурилан цогцоор нь шийдвэрлэн, бизнес эрхлэгчдэдээ хүртээмжтэй, өртөг багатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго юм. Мөн манай платформд суурилсан эко систем нь лоялти системтэй болж, урсгал зардлыг бууруулах, борлуулалтыг өсгөх, маркетингийн оновчлолыг сайжруулах, авлагын асуудлаас ангижрах, өртөг багатай санхүүжилтийн боломжуудаас сонгон бизнесийн бодит өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бизнес эрхлэгчдэд олгож буй давуу талтай.
Худалдааны бизнес эрхлэгчдийн амжилттай ажиллах өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гол зэвсэг бол Нийлүүлэлтийн гинжин хэлхээг удирдах явдал
Монголд supply chain буюу нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгож байгаагаараа GOOD платформ нь анхдагч болж байна.
Бараа борлуулж амьжиргаагаа залгуулдаг худалдааны бизнес эрхэлдэг газрууд тус платформд орж ирснээр 45 хоногийн хүүгүй санхүүжилт авч болох юм.
“ХЭНЭЭС Ч ГУЙХГҮЙГЭЭР ӨӨРСДИЙН ХУВЬ ТАВИЛАНГ ӨӨРЧИЛЖ, УЛСДАА ХӨГЖИЛ ДЭВШИЛ БИЙ БОЛГОХ БОЛОМЖ БАЙГААГ ЭНЭ ТӨСЛӨӨР ХАРУУЛЪЯ ГЭЖ БОДСОН”
Төслийг санхүүжүүлэгч Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг “Айлаас эрэхээр авдраа уудал хэмээн Монголчууд ярьдаг. Монголд том боломж их бий гэж боддог. Бидэнд эрүүл хүнс хэрэглэгчийнхээ ширээн дээр тавихын тулд гадаад, дотоодын зээл, тусламжаар үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс өөр арга байдаггүй.
Гэхдээ бид өнөөдөр хэнээс ч гуйхгүйгээр өөрсдийн хувь тавиланг өөрчилж, улсдаа хөгжил дэвшил авчрах боломж байгаа гэдгийг энэ төслөөр харуулъя гэж бодсон.
Үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдад шаардлагатай хөрөнгийг нь олгож, технологийн тусламжтайгаар эцсийн бүтээгдэхүүн болох үйл явц дээр нь мөн нэг удаагийн санхүүжилт олгож, хэрэглэгчдэд худалдан авалтын санхүүжилт тавиад өгвөл байгууллагууд зээл барьцаа гэх хүндрэл бэрхшээлгүйгээр үйлдвэрлэлээ явуулж чадна. Мөн хэрэглэгчид ч хамгийн чанартай, хамгийн хямд бүтээгдэхүүн авах боломжтой гэж харсан тул бид энэхүү төсөлд оролцсон.
Уламжлалт санхүүгийн тогтолцоог өөрчлөхгүйгээр бид цааш явахгүй. Уламжлалт санхүүгийн тогтолцоонд болохгүй байгаа зүйлсийг эдгээр залуус технологийн шийдлээр гаргаж ирснийг бүтээлч түүвэйлт гэж хэлж болно” хэмээн нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо.