Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ онд эдийн засаг сэргэх боломжууд байгааг онцоллоо
Монголбанкы удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2022 он эдийн засгийн өсөлт, инфляцын төлөвийг танилцуулсан. Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.1 хувь, инфляцыг 6 хувь дээр нэмэх, хасах хоёр хувьд тогтвортой байна гэх төсөөллийг хийсэн байна. Хэдий эдийн засагт гадны нөлөөтэй шок үүсч байгаа ч энэ онд эдийн засаг сэргэх боломжууд байгааг онцолсон юм. Хоёр, гуравдугаар сард инфляци өсч түүнээс хойшхи хугацаанд буурах талаар мэдээллээ. Илүү дэлгэрэнгүйг дараах лайваас хүлээн авч үзнэ үү.