Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь МХММ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүлч, редакторуудын мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлж, хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, чадвар олгох зорилгын хүрээнд Мэдрэмжтэй мэдээлье хөтөлбөрийг санаачилсан зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр хаалтаа хийж 15 сэтгүүлчийн бүтээлд тэтгэлэг олголоо.

https://www.facebook.com/Eyreg.MN/videos/980452612862684

Хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар бичихдээ: * Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, * Улс төрч эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээл, * Хямралын үе дэх эмэгтэй улстөрчдийн манлайлал, * Улстөрийн намын санхүүжилт ба эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн сэдвүүдийг онцолжээ.

Улстөрийн түвшинд шийдэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд олон сорилттой тулгардаг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус гишүүн, судлаач шинжээч Д.Мөнхчимэг: эрхзүйн хувьд, Монголын Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчимд, “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар нийгэмд оршиж буй хэвшмэл ойлголтыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” хэмээн заажээ гэдгийг тодотгон хэлж байлаа.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: