Шууд: Барилга хот байгуллалтын яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна

Барилга хот байгуллалтын яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Хаврын бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур, цемент, хавтан, төмрийн бүтээгдэхүүн имортыг татан авалтын талаар мэдээлэл өгөв.

https://fb.watch/bNh7esT_PF/

Хэвлэлийн хурлын дараа дэд сайд Э.Золбоо сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай яам орон сууцны үнийг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цар  тахлын нөхцөл байдлаас болж бүх бараа материал өссөн. Цементийн үнэ 2020 оноос хойш өсөөгүй. Өнөөдрийн байдлаар 25 хувиар дунджаар өссөн. Цементийн үйлдвэр бид бүхэнтэй мөн ард иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Ямар нөхцөлд тодорхой шалтгаангүй үнээ нэмэгдүүлж болохгүй. Бид хоорондоо ойлголцож хаа хаанаа хариуцлагатай явах ёстой.

Манай барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Барилгын материалын үнийн өсөлттэй уялдуулаад барилгын үнэ нэмэгдэж байна. Хэрэв цаашид барилгын материалын үнийн өсөлтийг давж барилгын үнэ өсвөл худалдан авагч тал байхгүй байна. Худалдан авагч байгаад барилгын үнэ өсөөд байвал бид ипотекийн зээлийг зогсоох эвсэл дараагийн асуудлыг авч үзнэ. Яг өнөөдрийн байдлаар барилгын үнийн өсөлт барилгын материалын үнийн өсөлтөөс даваагүй байна.

-Он дамжин царцсан барилгын хэдэн хувь нь сургууль цэцэрлэгийн барилга байна вэ?

-Одоогоор 416 төсөл арга хэмжээ царцаад байна. Үүний 40 хувь нь сургууль цэцэрлэгийн барилга байна.

-Цементийн үйлдвэрүүд үнээ 2020 онд нэмэгдүүлж байсан. БХБ яамны зүгээс үйлдвэрлэгчидтэй үнийн өсөлт дээр тогтвортой уулзалт хийж байсан уу. Үнийн өсөлтийг урьдчилж сануулах боломж байгаагүй юу?

-Цементийн үйлдвэрүүд 2020 онд цементийн үнээ 22 хувиар өсгөсөн. Тус өсөлтийн дараа би яамны холбогдох хүмүүсийн хамт цементийн үйлдвэрүүд дээр ажиллаж  нэг зүйл дээр тохиролцсон. Цаашдаа та бүхэн ямар нэг байдлаар үнээ өсгөвөл яаралтай яамтай уулзаж хэлэлцээрэй, шалтгаанаа мэдэгдээрэй. Хэрэв нэмэгдэхээр болбол бид үүнээс өмнө тодорхой шалтгааныг судалж, шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлээд үнийн өсөлтийг багасгах боломжтой шүү гэж тохиролцсон. Гэвч саяны үнийн өсөлтийг үйлдвэрлэгчид бидэнд урьдчилж мэдэгдсэнгүй. Үүнээс болж бид үнэ өссөний дараа л хойноос нь хөөцөлдөөд байгаа нөхцөл байдалд орж байгаа нь үнэн. Нэгэнт ийм зүйл болсон учир бид нөхцөл байдалд дүгнэлт хийж, санал боловсруулахаар ажиллаж байна. Зах зээлд өөрсдийн дураар үнээ өсгөх нь мэдээж буруу. Цемент бол стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн. Манайд дөрөвхөн гол тоглогч байна. Энэ бол зөвхөн цементийн асуудал биш нийт барилгын компани, цаашлаад орон сууцны үнэд нөлөөлнө. Би үйлдвэрлэгчидтэй өчигдөр уулзахдаа үнээ буулга гэх нөхцөлийг тавьсан. Маргааш дахиад уулзаж, ярилцах болно.

Leave a Reply

%d bloggers like this: