Шууд: “Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг болж байна.

“Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг болж байна.

https://www.facebook.com/Eyreg.MN/videos/1410091116127755/

Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж, дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний дуу хоолойг түгээх, хүний эрхийн асуудлуудыг тунхаглахад хүн бүрийн оролцоо нэн чухаг бөгөөд “СААРАЛ ХАЙРЦАГ” монголын эмэгтэй бүтээлчдийн үзэсгэлэнгээр дамжуулан МУЭ-ийн арт галерейд 2022.03.07-18 ны өдрүүдэд олон нийтэд дэлгэн толилуулж байна.

Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийн үйл явц, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэмжих, сургалт, сурталчилгаа бүхий нөлөөллийн ажлууд зохион байгуулах төдийгүй өнөөгийн нийгэмд тулгамдаж буй экологийн тэнцвэргүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, агаар орчны бохирдол, төлөвлөлтгүй хот, хүн амын бөөгнөрөл, гэр бүл, хүүхэд хамгаалал, нийгмийн харилцаа хандлага зэрэг олон асуудлуудыг хөндсөн, тулгарч буй саад бэрхшээлийг даван гарах гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сэдвийн хүрээнд манлайлагчид байж, урлагаар дамжуулж нийгэмтэйгээ харьцах нь тэдний зорилго аж.

Бид бүтээлдээ сайн сайхныг магтан дуулсаар, нөгөө талд нийгэм дэх хүчирхийлэл буурахгүй байсаар. Яагаад эмэгтэйчүүдийн бүтээл үргэлж цэцэг навч, гоо үзэмж, гоё ганган, хөөрхөн сайхны тухай дүрслэх ёстой гэж ? Яагаад бодит байдлаа илчилдэггүй, илэрхийлдэггүй, тодруулбал хашхирдаггүй юм бэ ? Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэн дуугарч, бидний эсвэл тэдний эрхийг хэн хамгаалах ёстой гэж ? Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр, бүхий л үзвэрүүд яагаад наран, саран, хатан, ижий гэсэн нэртэй байдаг юм бол? Энэ мэт олон, олон ЯАГААД ийм, ТИЙМ юм бэ ? хэмээсэн асуултын хариултыг бид өөрсдөөсөө, дотроосоо, нухацтайгаар, судалгаатайгаар эрэхээр, хайхаар шийдсэн юм.

 

Leave a Reply

%d bloggers like this: