“Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ болж, Шилдгүүдээ ёслол төгөлдөр тодрууллаа
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод 2021” ёслолын арга хэмжээ УДБЭТ-т боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэл хаагдлаа. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгэгдсэн юм.
Соёлын яам, Монгол HD телевиз хамтран тайз, дэлгэцэд анхаарал хандуулан ажилласан байна. Мөн шүлгүүдийн шалгаруулах торгон мөчийг хэн тодруулж, хэн зарлах вэ гэдэгт онцгой анхаарч, нэр хүндтэй олны танил эрхмүүд шагналын эздийг тодруулж, шагналыг гардуулж байсан нь үзэгчид таашаагдсан нь алга ташилт, угтан авалтаар харагдсан.
Арын алба бол чухал. Арга хэмжээ зохион байгуулагдах гол хүч. Энэ нь үзэгчдын сонорыг булаах уу эс булаах уу гэдэг нь харагддаг. Тэгвэл үзэгч олонд таатай сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийг нь хөдөлгөж чадлаа хэмээн ёслолын үеэр олон хүн гайхан биширч, шагшиж байсныг дуулгахад таатай байна.
Ингээд шилдэг уран бүтээлчдийг хүргэе.
“Шилдэг жүжигчин”-ээр “Буруу өрөг” киноны гол дүрээрээ “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва
“Шилдэг дуучин”-аар Улсын Филароманий дуучин Н.Наранбаатар
“Шилдэг бүжигчин”-ээр Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр
Тайз дэлгэцийн “Шилдэг хөгжимчин”-өөр Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн
Тайз дэлгэцийн бүтээлийн “Шилдэг зохиолч”-оор СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам
“Шилдэг судлаач”-аар СУИС-Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс
“Шилдэг удирдаач”-аар Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар
Тайз дэлгэцийн “Шилдэг продюсер”-ээр Гэртүүн анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил
“Шилдэг хөгжмийн зохиолч”-оор Анна Каренина сонгодог жүжгийн хөгжмийн зохиолч, МУ-ын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр
Тайз дэлгэцийн “Шилдэг зураач”-аар “Гэм зэм” жүжиг, “Хотулун гүнж” киноны ерөнхий зураач Л.Батбилэг
“Шилдэг бүжиг дэглээч”-ээр “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн дэглээч МУУГЗ Д.Баярбаатар нар “Мөнгөн мод 2021” наадмын шагналын эзэд боллоо.