“Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг боллоо

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх: Монгол Улс бол далайд гарцгүй улс биш дэлхийд холбогдсон улс хэмээн онцлоод Энэтхэг- Монголын “шинэ” эдийн засгийн харилцаа бидний өмнө байна гэлээ.

Дүрстэй мэдээнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Доорхи линкээр орж үзээрэй.

https://fb.watch/c51fdPe7kD/

Мөн тэрээр Энэтхэг бол томоохон эдийн засагтай, худалдан авах чадвар өндөртэй улс учраас худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хоёр орны стратеги түншлэлийн хамтын ажиллагааны тулгын чулууны нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр бөгөөд Энэтхэгийн 1 тэрбум 300 сая долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж буй үйлдвэр баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан, хараат бус байдал бий болгох чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Түүнчлэн Хүннү айр компанитай хамтран энэ зунаас шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингэснээр нийтлэг өв болох Буддын шашин, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлүүдээр шууд харилцаатай болох боломжтой. Монголд мэдээллийн технологийн чиглэлээр 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Мэдээллийн технологийн сургалтыг төвийг ШУТИС-ийн харъяа байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ төв нь 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх аж. Монголын 1000 англи хэлний багшийг Монгол болон Энэтхэгт сургах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх тав дугаар сард соёлын чиглэрээр Болливуудын алдартнууд Монголд ирж, хоёр киноны зураг авалт хийхээр төлөвлөж байна зэрэг хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

“Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Leave a Reply

%d bloggers like this: