Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Бид 2017 оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийг хэрэгжих орон зай, цаг хугацааны боломжийг өгөх хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор концепцийн огцом шилжилт өөрчлөлт хийхээс татгалзаж, харин зайлшгүй шаардлагатай тодотгол, өөрчлөлтүүдийг тухай бүрт нь хийнэ гэсэн бодлого, байр суурьтай байна.

Дүрстэй мэдээг доорхи линкээр орж үзэээй.

https://fb.watch/c4_o4JV8Ng/

Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон боловсронгуй болгох саналыг хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудаас авч, хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгохыг зорьж ажилласан.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн дээрх холбогдох бүлэг, зүйлд дурдсан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.

 

Leave a Reply

%d bloggers like this: