“Ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл” сэдвээр мэдээлэл хийлээ

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөлөл: Бид үнэ нэмэгдэж байгааг “Барс” зах орж судалгаа хийж үзсэн. Гэтэл нэг бараа 2-3 өөр үнэтэй байна. Жишээлбэл, тус захын лангуу дээр Элекстер 500гр-тай цэнхэр сүү 1600-1800 хооронд өөр өөр үнэтэй байна. Худалдан, борлуулагч дурын үнээ тавьж худалдаалж байна. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байна.

Дүрстэй мэдээг доорхи линкээр орж үзээрэй.

https://fb.watch/c4YkFT6T3O/

Энэ нь гэр хороолол болон дүүргүүдийн захын хэсэгт амьдардаг иргэдэд шууд нөлөөлөөд байна. Тэд үнийн хөөрөгдөл, үнийн дарамт орж туйлдаж цөхрөх гээд байгааг онцолж байлаа. Мөн тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл бий болжээ.

Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болсон байхад үүнд анхаарахгүй байна. Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон байна. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой болсон. Татварын бодлого, гаалийн бодлого үгүйлэгдэж байна. Зохицуулалт гаргах хэрэгтэй байна. бодлогын бичиг баримт, захиргааны хэм хэмжээний актийг гааль, татвар яаж мөрдөж байна, өнөөдөр бүгдэд нь ерөнхий сайд Оюунэрдэнэ, УИХ гишүүд анхаарч, Иргэдтэйгээ хяналт хийе Гэж хэллээ. Ингэвэл үнийн хөөрөгдөл хаана оршоод байгааг олж тогтоож, шийдэх боломжтой байнаа.

Мөн тус холбооны гишүүн бидний өнөөдрийн хэвлэлийн хурлын гол шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг нэн яаралтай зогсоож, туйлдсан ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, доллар 3000 хүрлээ, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Тйимээс бид шаардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” хэмээн заасан байдаг. Тэгвэл Засгийн газар арга хэмжээ авахгүй бол ард түмэн бид түр засгийн газар байгуулаад ард түмний төлөө тэмцэхэд бэлэн байна гэсэн юм.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: