Д.Гантөмөр: Аялал жуулчлалыг сэргээхэд үүссэн 5 бэрхшээлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна
“Аялал жуулчлалын үндэсний чуулган” өнөөдөр /2022.04.04/ болж байна.
Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүй тэр дундаа орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр өнөөдөр чууллаа. Чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцсон юм.
Үзэгч та дүрстэй мэдээг доорхи линкээр хүлээн авч үзээрэй.
https://www.facebook.com/Eyreg.MN/videos/1236094050127808
Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр: -Аялал жуулчлалын салбарт хамгийн их тулгамдсан, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудал юу байгаа вэ?
Уг асуултанд Аялал жуулчлалыг эргэн сэргээхэд 5 чухал бэрхшээл бий болсон байна. Үүнийг даван гарахад нь дэмжлэг үзүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймээс МУ-ын Засгийн газар эдгээр бэрхшээлийг анхааралдаа авч, шийдэж өгнө гэж итгэж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй хариултыг дээрхи дүрстэй мэдээнээс хүлээн аваарай.
Монгол Улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1600 гаруй ААН байдаг. Эдгээр нь нийт 128 мянган ажлын байрыг бий болгодог бөгөөд үүний 88 мянга нь шууд ажлын байр байдаг бол үлдсэн 40 мянга нь гэрээт ажилчид байдаг гэх тоо бий. Цар тахлын өмнөх 2019 оны байдлаар манай аялал жуулчлалын салбарын нийт орлого 2.4 их наяд төгрөг буюу манай улсын ДНБ-ий 7.2 хувийг дангаараа бүрдүүлж байв.
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ: “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлолтын талаар, мөн Өнөөдрийн чуулганаар Covid-19-ийн дараах аялал жуулчлалыг хэрхэн сэргээхтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү чуулганы гол зорилго нь орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, БОАЖЯ болон МАЖХ-той хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байгаа аж.