Хөдөө аж ахуйг дэмжихээр хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээл олгоно
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг энэ онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан олгоно. Зээлийг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож байна. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Гэвч Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмсэн. Есөн хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн сарын 24-ний өдөр гаргасан юм. Иймд арилжааны банкнаас олгох, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүү нэмэгджээ. Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэхдээ бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн зөрүүг нэмж 10.65 хувь болгожээ. Ингэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдэв гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.