Улаанбаатарын тунхаглал олон талт хамтын ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түншлэгчдийн уулзалт боллоо
“Улаанбаатарын тунхаглал олон талт хамтын ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөгжлийн түншлэгчид” сэдэвт уулзалтыг-аас шууд хүргэж байна. Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр яриаг та бүхэнд хүргэе.
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг чадавхижуулахад олон улсын байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Үүний нэг тод илрэл нь Жендэрийн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үйл ажиллагааны нийт санхүүжилтийн 96.4 хувийг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнээс харагдана.
Цаашид бид нэгдмэл бодлоготой улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах үйл ажиллагаанд нэгдүгээрт, дотооддоо манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, хоёр болон олон талт хамтын ажиллагааг төрийн бодлогын төлөвлөлт, үйл ажиллагааны хэрэгжилттэй уялдуулах, хоёрдугаарт гадаад талдаа Монгол улсын жендэрийн бодлогыг нэг цонхоор харж, олон улсын тавцанд мэдээлэх, хамтран ажиллах хэрэгцээ үүсээд байгаа учир ЖҮХАА, ГХЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дараах саналыг хуваалцаж, зөвшилцсөн юм.

1. Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам болон консулын газраар дамжуулан хамтран ажиллах түншлэлийн харилцааг хөгжүүлэн, энэ хүрээнд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох болон хүний нөөцийг сурган бэлтгэх;
2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах олон талт хамтын ажиллагааг илүү бодит байдалд хүргэхийн тулд Монгол улсад гадаад улсаас суугаа элчин сайдын яамд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй засгийн газрын болон олон улсын байгууллагууд, Монгол улсад хэрэгжүүлж байгаа жендэрийн тэгш байдлыг хангах болон бүс нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн уялдааг хангах, тэдний үйл ажиллагааг Монгол улсын жендэрийн бодлогын хэрэгжилттэй уялдуулах, нээлттэй мэдээлэл солилцох;
3. Бээжингийн Мөрийн Хөтөлбөр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Монгол Улсаас санаачилсан Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүс нутгийн болон олон улсын хэмжээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар манлайлан оролцох боломжийг Улаанбаатар тунхаглалын хүрээнд нээх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Уг уулзалтад дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын тэргүүн нар хүрэлцэн ирсэн юм.
Олон улсын түншлэгч байгууллагууд болон төрийн байгууллагын 30 гаруй зочин төлөөлөгч оролцсон тус уулзалтаар оролцогчид ЖҮХ-ны 2022 оны ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-ний дагуу олон талт хамтын ажиллагаа, түншлэлийн талаар санал солилцов. Уг стратегийг 2031 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилтийг хангахад онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид онцлож байв.
Оролцогчид Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байлаа.
Жендэрийн Үндэсний Хороо, Гадаад Харилцааны Яам хамтран зохион байгууллаа.