Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сард зогсоож, буцаалтыг хоёр хувьд барина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: “НӨАТ-ын асуудлаар тодруулсан гишүүний асуултад хариулт өгөв.

Тэрбээр “НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй. Харин “НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг ойрын жилүүдэд 2 хувьд тогтвортой барих бодлоготой байгаа.

Дэлхийн 36 улс 10 болон 10-аас доош хувь байгаа. Хятад 13, ОХУ 20, Европын бүс 21 хувь байдаг. Буцаан олголтоо хасвал манай 8 хувь гэдэг бол багадаа орно.

2015 онд ebarimt-ын систем руу орсон. Энэ бол НӨАТ-ын системийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. 2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байна. Бидний зорилго 90 хувьд хүргэх. Энэ бол төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог, орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй” гэлээ.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: