​Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд олгох хувьсах зардлын мөнгөөр 28 цэцэрлэг барих боломжтой

Цэцэрлэгийн нэг хүүхдийн хувьсах зардалд жилдээ 1.020.600 төгрөг зарцуулдаг байна. Тэгвэл хүүхэд хувийн болон улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол эцэг, эхэд нь хувьсах зардлыг төрөөс олгоно гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлээд буй.

Манай улсад 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 235,529 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаджээ. Харин үлдсэн 69,749 нь товчхондоо аз дутсан. Эдгээр хүүхдүүдэд хувьсах зардлыг олгоход нийт 71 тэрбум 143 сая төгрөг зарцуулах юм. Гэтэл нийслэлийн 57 байршилд цэцэрлэгийн өндөр ачаалал үүсээд зогсохгүй цэцэрлэггүй хэсэг нь ч бий.

2022 оны төсөвт БЗД-ийн 23-р хороонд 280 ортой цэцэрлэг барихад 2.5 тэрбум төгрөг тусгасан байна. Тэгвэл уг тооцооллоор хувьсах зардал олгох мөнгөөр 28 цэцэрлэг барих боломж байгаа юм. Энэ мэт нь автомашины унахгүй байхаас илүүтэй хэмнэлтийг бий болгох боломжтой.

Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Үүнд:

-Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,

-Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,

-Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох,

Leave a Reply

%d bloggers like this: