Иргэн Г, Я-д нарын гэрлэлтийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс “Хүчингүй” болгожээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас /УБЕГ/ иргэн Д.Ганболд, Х.Янжингажид нарын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. Учир нь тэдний гэрлэлтийг аль нэг тал нь мэдээгүй байхад улсын байцаагч хүчин болгосон нь ийнхүү асуудал дагуулсан.

Тодруулбал  УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах: “Иргэн Д.Ганболд нь 2016 оны 6-р сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Харин Г нь 2021 оны 10-р сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Үүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг” хэмээн өчигдөр УБЕГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл иргэн Я-ын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ. Тус шүүх хуралдаанаар иргэн Г, Я нарын гэрлэлтийг “хүчингүй болгосон” улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ нь шүүхээс иргэн Я-гийн нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Г болон Я нарын гэрлэлтийг хүчинтэй хэвээр үлдээсэн гэж үзжээ.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: