УВС аймаг хуучин театрын барилгаа “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ОРДОН” болгохоор боллоо

МЗХ-ноос 21 аймагт “New Story” хөгжлийн хөтөлбөрийг зохион байгууллан, амжилттай ажилласаар явна. Энэхүү багийн гишүүд өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэд аймаг, сумдад байгуулагдсан залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ч.Чимэд биечлэн оролцож залуучуудынхаа санал, хүсэлтийг сонсч нээлттэй ярилцаж оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр “New Story” хөгжлийн хөтөлбөрийн багийнхан маань аймгийн удирдлагуудад хандаж өсвөр үе, залуучуудад зориулсан хөгжлийн төв, ордон байгуулахад анхаарч ажиллах хүсэлтийг илэрхийлсэн байна. Уг асуудлыг аймгийн Засаг дарга газар дээр нь шийдвэрлэж аймгийн театрын хуучин барилгыг “Залуучуудын хөгжлийн ордон” болгох шийдвэрийг гаргаж байгаагаа танилцууллаа.
Түүнчлэн аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Туул, СУГ-ын дарга А.Баярмагнай нар Засаг даргын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж театрын шинэ, хуучин барилгуудыг “New Story” хөтөлбөрийн гишүүдэд танилцуулжээ.
Ингээд 2023 онд аймгийн театр шинэ барилгадаа нүүж орсон даруйд хуучин барилгад их засвар хийгдэж өсвөр үе, залуучуудад зориулсан олон төрлийн үйлчилгээтэй ордон болох түүхэн шийдвэр гарлаа.
Энэ дашрамд аймгийнхаа өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, аймгийн театрын хуучин барилгыг “Залуучуудын хөгжлийн ордон” болгох шийдвэрийг гаргасан Ч.Чимэд даргад болон аймгийн ГБХЗХГ, СУГ, БШУГ, ХХҮГ-ын удирдлагууд, хамт олонд нь хувийн зүгээс болон баг бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийлье.

Leave a Reply

%d bloggers like this: