Өмнөд Солонгос Улсруу Монголоос очих 5 дээш жуулчдад 30 хоног визгүй зорчуулахаар боллоо
Өмнөд Солонгос Улсын Засгийн Газар 6 дугаар сарын 1-нээс эхлэн зорчих эрх олгохоор болсоноо өчигдөр буюу 5 дугаар сарын 4-нд зарласан.
Яньяанг (Yangyang) олон улсын нисэх онгоцны буудлаар ирсэн 5 болон түүнээс дээш жуулчид Жэжү аралд 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой боллоо.
Зорчих эрх нь Монгол, Филлиппин, Индонези, Вьетнам улсаас ирэх жуулчдад хамаарна.
Үүнээс гадна Жэжү арлын олон улсын нисэх буудлыг мөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гадаадын жуулчдад нээхээр болжээ.