​Т.Доржханд: Эрүүл сэтгэдэг, бодлого ярьдаг, хөгжлийн санхүүжилт хийж чаддаг Засгийн газар хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Х.Доржхандын санаачилсан “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаал боллоо.

Тогтолцоогоо өөрчлөх, ирэх 30 жилд өөр нийгмийг бүтээхийг зорьсон бидний шаардлагыг олон иргэд дэмжиж гарын үсэг зурж байна. Бид УБ хот болон бүх аймгуудаар гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулна. Иргэд маань идэвхитэй оролцож, ирээдүй үеийнхээ төлөө дэмжиж гарын үсгээ зураарай. Баярлалаа гэлээ.

Жагсаалаар дараах шаардлагуудыг УИХ-д хүргүүлэн, яаралтай горимоор хэлэлцэхийг шаардсан юм.

-УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлэх. Хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болох.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, орон нутагт бизнес эрхлэх боломж бүрдүүлэх.

-Хотын даргыг нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болох.

-Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганаар нээлттэй хэлэлцэх зэргийг шаардав. Шаардлагын хариуг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын тав хоногийн хугацаанд багтаан өгөхгүй бол УИХ-ыг тараах дараагийн шатны тэмцэлд шилжинэ гэж мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэхүү жагсаалыг би дөрвөн хүүхдийн аав, Монгол Улсын иргэний хувьд хийж байна. Миний хувьд УИХ-ын гишүүнээсээ түр хугацаанд түдгэлзсэн байгаа. Бид тогтолцооны өөрчлөлт л хийхгүй бол одоогийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Ядаж л төсвөө алдагдалгүй батлах болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл тэгсэнгүй. Монгол Улсад эрүүл сэтгэдэг, бодлого ярьдаг, хөгжлийн санхүүжилт хийж чаддаг, төмөр замаа санхүүжүүлж чаддаг, гаднаас мөнгө босгож чаддаг, тэр мөнгөө зөв зохицуулж чаддаг төр, Засгийн газар хэрэгтэй байна” гэлээ.

May be an image of one or more people, people standing and outdoors

May be an image of 1 person, sitting, standing and outdoors

May be an image of 6 people and people standing

May be an image of 4 people, people sitting, people standing and outdoors

Leave a Reply

%d bloggers like this: