Элон Маскийн “Старлинк Сервисес Монголиа” компани Монголд байгуулагджээ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск Монгол Улсад “Старлинк сервисес монголиа” ХХК байгуулжээ. Тодруулбал, 2022 он гуравдугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий  газарт бизнесийн зөвлөх үйлчилгээ болон мэдээлэл технологийн үйл ажиллагааны чиглэлээр “Старлинк сервисес монголиа” ХХК-ийг албан ёсоор бүртгүүлсэн байна.

Тус компани 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд эцсийн өмчлөгчөөр  Элон Маскийн нэр бичигджээ.

Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернет нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Энэ ажил нь ч аль хэдийнэ хэрэгжиж, 32 улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд буй. Одоогоор “Starlink”-ийн 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байна.

Тэгвэл 100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нэг алхам ойртжээ.

Харин эцсийн өмчлөгчөөр нь алдарт Элон Маск бүртгэгдсэн аж.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Leave a Reply

%d bloggers like this: