“Тэгри чину” олон ангит киноны постерын нээлт боллоо
Киноны зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай, Төв аймагт хийсэн бөгөөд кино багаас гадна орон нутгийн Хөгжимт драмын театрын жүжигчид болон нутгийн иргэд гээд 500 гаруй хүн оролцжээ.
Өнө эртний цагт тал нутгийн 8 овог ээлж ээлжээр эрх эрхшээж, тал нутгаа захиран оршино. Энэхүү бүтээлд тал нутгийн ахуй амьдрал, хайр сэтгэл, өшөө хорсол, тэмцлийг онц сонирхолтой, уран сэтгэмжтэйгээр өгүүлнэ.
Өнөөдөр үзэгчдийн харааг булааж, хүлээлтийг өндөрсгөж байсан кино постерыг нээлт боллоо.
Үндсэн постерыг уран зураач Б.Отгонтүвдэн, постерын дизайн, гэрэл зургийг Урлан студийн М.Ганзориг, дизайнераар Б.Ариунболд нар ажилласан байна.





















