Ц.Оюунгэрэлийн Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг намыг бүртгэлээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэлээ. 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан “Иргэдийн оролцооны нэгдэл нам”-аа бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д гаргаад байсан.

Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн /2022.05.20/ хуралдаанаар ИОНН-ыг албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Leave a Reply

%d bloggers like this: