Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь, хүүг 6 хувь болгон бууруулахаар судалж байна

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичлээ.

Тэрээр, “Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Ажлын хэсгийг миний бие ахлаж,

  • Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох,
  • 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох боломжийг судалж байна” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 4-нд арилжааны банкуудын захирлуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэрээр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж, ажлын хэсгийг Сангийн дэд сайд М.Мөнгөнчимэг ахлуулсан юм.

Leave a Reply

%d bloggers like this: