Эрэгтэй эмэгтэй хүний сул болон давуу талууд

Эмэгтэйчүүд Гоо сайхны мэдрэмж өндөртэй байхад эрчүүд Өнгө үзэмжинд хууртамтгай, гоо сайхны мэдрэмж сул байдаг байна.

Эмэгтэй хүний түгээмэл давуу тал
1. Хөдөлмөрч
2. Гоо сайхны мэдрэмж өндөр
3. Хувийн болон харилцааны соёл өндөр
4. Нягт нямбай, арвич хямгач
5. Өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг.
6. Юманд өөриймсөг ханддаг.
7. Сахилга баттай, гүйцэтгэх ажилд сайн.
8. Тэмцэл маргааныг зөөлрүүлэх чадвартай.
9. Ахуй амьдралын олон талт туршлагатай
10. Гарын ур сайтай.
11. Нарийн төвөгтөй чимхлүүр ажилд сайн.
12. Олон ажил зэрэг амжуулах чадвартай.
13. Ар гэрийн их ачаалал ажил албаа давхар үүрч явдаг.
14. Үр хүүхдээ зонхилон өсгөж хүмүүжүүлдэг.
15. Бусдыг сургаж нөлөөлөхдөө дадамгай.
16. Хамтач үзэлтэй, найрсаг зочломтгой.
17. Аливаа дарамт хүнд хүчирийг удаан тэсвэрлэж чаддаг.
18. Удирдах ажил хийвэл ая тал засах архи тамхи, хээл хахуульд хямбар автахгүй сайн талтай.
19. Бие махбодийн нөхөн сэргээгдэх чадвар эрэгтэйчүүдээс илүү хурдан.
20. Харааны ой сайтай, гярхай, мэдрэмтгий
21. Ургуулан бодох чадвар логик сэтгэлгээ сайн.
22. Төрөлхийн зөн совин сайтай.
23. Шинийг сэддэг, сэтгэл зүйн хувьд илүү нээлттэй.
24. Хорт зуршилд бага автдаг.
25. Материал эд зүйлийн чанарыг сайн мэддэг.
26. Уламжлал заншлыг хүндэтгэн сахиж байдаг.
Эрэгтэй хүний давуу тал
1. Удирдах ажилтан болох магадлал
2. Өрх гэрийн түшиг болдог.
3. Оюуны чадвар сайтай.
4. Амьдралд өөрийн гэсэн байр суурийг баримтладаг.
5. Зохицох чадвар сайтай
6. Гүйлгээ холч ухаантай.
7. Шудрага түс тас зантай.
8. Эзний сэтгэлгээтэй.
9. Зориг хатуужилтай.
10. Хүнд нөхцлийг тууштай даван туулж чаддаг.
11. Найдвартай. Нууц хадгална.
12. Үүрэг хариуцлагаа ухамсарладаг.
13. Сэтгэлийн болон биеийн тэнхээтэй.
14. Техник сэтгэлгээ өндөр.
15. Өөрийн сонирхол, хоббидоо үнэнч
16. Санаа, бодлоо товч тодорхой илэрхийлдэг:
17. Эх оронч сэтгэлгээтэй.
18. Алдаа оноогоо дүгнэж цэгнэх чадвартай.
19. Удирдах ажилд их төлөв томилогддог.
20. Алба, амины харилцаанд учир зүйгээ сайн олдог.
21. Хошигнох чадвар сайтай.
22. Гэр бүл хамт олны дотор нэр хүндтэй.
23. Гүндүүгүй.
24. Тууштай сайн ярьдаг, зоьсондоо хүрдэг.
25. Ажлын төлөө махран зүтгэдэг.
26. Эх оронч сэтгэлгээ өндөр
27. Ихэнхи нь уран илтгэгч байдаг.
28. Ном хэвлэл их уншиж, уншсан зүйлдээ дүгнэлт өгөхдөө сайн.
Эмэгтэй хүний сул тал
1. Асуудлыг тал талаас бодож ухаалаг шийдвэр гаргах боловч асуудалд хэт хутгалдсанаас өөрөө сүүлд нь хохирч золиослогддог.
2. Тэвчээргүй, биеэ барьж чаддагүй.
3. Амархан гомдож гутарна.
4. Юмыг ойрхон боддог, атаархуу.
5. Зарим үед хувиа хичээмтгий
6. Өөртөө хэт олон асуулт тавьдаг.
7. Өө сэв хаймтгай, үглээ, яншаа.
8. Хов ярихаас буцахгүй.
9. Бүлгийг хагалан бутаргахад хувь нэмрээ оруулдаг.
10. Аливаа юманд өөрийн хатуу байр суурьгүй, бусдын нөлөө эрхшээлд хялбар автдаг.
11. Ам сул, нууц хадгалахдаа тааруу, тэднэд задалсан нууцыг задарсанд тооцож болно.
12. Шийдвэр гаргахдаа бусдын ам харна.
13. Тогтворгүй ааштай, тэр зангаараа эргэж буцна, шантарна.
14. Хүнд хүчир ажилд хүч мөхөсддөг.
15. Гэнэтийн цохилт санаандгүй тохиолдлыг даах чадвар муу
16. Ажлын цагийг хувийн ажилд зарцуулах магадлалтай.
17. Ар гэр маргаантай, сэтгэл санаа муу байх нь тэдэнд их нөлөөлдөг.
18. Итгэмтгийгээс болж хууртдаг.
19. Удирдах албанд очино гэж найдаж зүтгэх нь ховор.
20. Үнэт зүйлд дуртай тул үүгээрээ ашиглуулж болзошгүй.
21. Аймхай учир эрсдэлтэй алхам хийддэггүй.
22. Хорт зуршилд нэг автвал хаяж үл чадна.
23. Итгэл үнэмшил ихтэй.
24. Зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэх дуртай.
25. Гэр бүлийн маргааныг эхлэдэг.
Эрэгтэй хүний сул тал
1. Хувийн зохион байгуулалт муу
2. Нарийн чимхлүүр ажилд эв дүйгүй.
3. Жижиг сажиг зүйлийг тоохгүй явсаар зарим нэг таагүй үр дагаварт хүрч болзошгүй.
4. Хүч хэрэглэж, шийдэхээс буцахгүй.
5. Архи, дарс зэрэг муу зуршилд автамтгай, хорт зуршлаа тавих дургүй.
6. Риск хийдэг тул алдаж онох магадлалтай.
7. Сэтгэлийн бухимдлаа архиар тайлах гээд байдаг.
8. Тоглоом наадам, найр цэнгэлд дуртай.
9. Өнгө үзэмжинд хууртамтгай, гоо сайхны мэдрэмж сул
10. Хээль хахуульд дуртай, биеэ тоодог.
11. Бусдын амжилтад атаархдаг.
12. Нэр хүнд эр хүнийх нь талыг хөндсөн шүүмжлэлд их эмзэглэнэ.
13. Хайнга, хэнэггүй, залхуудуу
14. Сэтгэл зүрхээ хүнд дэлгэх дургүй, дотроо их шаналдаг.
15. Гаднаа хүчтэй боловч дотроо үргэлж дэмжлэг халамж их хүсдэг.
16. Захиран тушаах дуртай, хүчиндээ эрддэг.
17. Муйхар, хүч хэрэглэх хандлага гаргаж болзошгүй.
18. Ажил хэргийг ганцаар хийх гэж зүтгэдэг.
19. Бие махбодийн нөхөн сэргээгдэх чанар сул
20. Өөртөө өөрчлөлт хийх дургүй.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: