Нийгмийн хариуцлагын ажлын онцлох жишээ өнгөрсөн долоо хоногт боллоо

Дэлхий нийтээр компанийн нийгмийн хариуцлага гэсэн ойлголт, үйл ажиллагааг улам тэлж, өргөтгөж байгаа өнөө үед монголын компаниуд ч энэ асуудалд анхаарлаа хандуулан өөрсдийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж нийгэмд тустай ажил хэрэгжүүлэх болжээ.

Үүний нэг жишээ өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2022.05.21-нд орон даяар нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Манай улсын хувьд хүүхдийн төлөө чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд онцлох үйл явдал болсон гэж үзэж байна.

Орон нутгийн нийт 17 аймагт “Бэрс Финанс” ББСБ-аас санаачлан аймгийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн парк зэрэг хүүхдийн тоглох, сурах орчинд зориулан өнгө будаг сэргээх, хуучирч муудсан зүйлсийг шинэчлэн засах ажлууд өрнөжээ.

Улсын хэмжээнд боловсролын салбарт 5,631.7 сая төгрөг 2022 оны хүрээнд төсөвлөгдсөн ба энэ нь нийт улсын 1453 цэцэрлэг, 848 сургууль, бусад улсын төсөвт байгууллагуудад хуваагддаг ба үүнээс тодорхой бага хувийг жил бүр шинэчлэн засварлах ажилд зориулагддаг. Гэвч сэргээн засах ажил жил бүр нэмэгдсээр байдаг.

Сургууль, цэцэрлэг болон хүүхдийн тоглоомын элэгдлийг 2 жил тутамд шинэчлэн засварлах шаардлагатай байдаг ч тэр болгон сольж чаддаггүй. Тиймээс аймаг, улсын хэмжээнд өнгө үзэмж, аюулгүй байдлын ажил хамгийн эхэнд яригддаг.

Тус байгууллагуудын санаачлан хэрэгжүүлсэн “Бэрс, аймагтаа ӨНГӨ НЭМЬЕ” ажлын хүрээнд аймгийн өнгө будгийг сэргээн засварлах шаардлагатай 17 байршлыг сонгон авч уриалга гарган нийгмийн хариуцлагын ажлаа хийсэн байна.

Бэрс Финанс ББСБ нь 17 аймагт 21 салбартай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Тэд 2022 оныг “Хүүхдийн төлөөх ӨНГӨ НЭМЬЕ жил” гэж тодорхойлон хүүхэд рүү чиглэсэн сайн дурын ажлууд хийж байгаагаас дараагийн ажил нь “Аймагтаа өнгө нэмье”  ажил байжээ.

Жижиг гэлтгүй, өөрсдийн санаачилгаар хүүхэд болон орон нутгийн хэрэгцээнд тулгарч буй асуудлыг ойлгон мэдэрч, нийгэмдээ өнгө нэмж буй “Бэрс Финанс”-ын хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: