Байгаль хамгаалагчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Нэвтрүүлгийн хоёр дахь дугаарыг Хүн бүхний зорин очиж, сүсэглэн, залбирч, ажил, амьдралаа даатгахыг хүсдэг Хэнтий аймгийн “Бурхан Халдун” ноён уул, Дархан цаазат, байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалж буй “Хан Хэнтийн” Улсын тусгай хамгаалалтын газраас Байгаль хамгаалагч Б.Энхболдын нэг өдрийн ажлыг оролцогч Т.Болдын хамт бэлтгэлээ.
Ажлын байрыг олон нийтэд танилцуулж, тухайн мэргэжлийн онцлог, давуу болон сул тал гээд бүхий л талыг нэвтрүүлэгт оролцогч хүнээр дамжуулан мэргэжилтэнтэй хамт нэг өдөр ажилласан нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.
Үзэгч танд одоо ажиллаж байгаа мэргэжлээсээ өөр мэргэжлээр нэг өдөр ажиллаж үзэх, хүсэл сонирхол байдаг бол манай сайтад хандаарай.
Мөн үйл ажиллагаа эрхлэгч ААН байгууллагууд нэвтрүүлэгт оролцогчийн хүслийг биелүүлэнгээ байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж, танилцуулж, хүний нөөцийн тулгамдсан асуудлаа шийдэх гарц гаргалгааг санал болгож байна.

Leave a Reply

%d bloggers like this: