Япон улс ирэх сарын 10-наас монгол жуулчдад виз олгож эхэлнэ

Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНСУ зэрэг 98 улсын бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй хувийн шугамаар ирэх гадаадын жуулчдад виз олгохгүй юм.

Тус улс 2022 оны  зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг өдөрт хүлээн авах гадаадын иргэдийн хязгаарыг 10 мянгаас 20 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

%d bloggers like this: