Маргааш дараах байршлуудын замын хөдөлгөөнийг хязгаарлана

Маргааш Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Үүнтэй холбоотойгоор дараах байршлуудын замын хөдөлгөөнийг 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлахаар болжээ.
Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд
Тодруулбал,
Засгийн газрын ордны баруун, зүүн талын хөдөлгөөнийг
Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг
Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм. Харин нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй юм байна.
Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ба төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм байна.
Эцэг эхчүүд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж хүүхүүдээ баярлуулахыг хүсье.

Leave a Reply

%d bloggers like this: