Жагсаалт: Маргааш хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын талбайд “Том баяр” нэртэй хүүхдийн баярын арга хэмжээ болно. Циркийн үзүүлбэр, хамтлаг дуучид, мөн энтертайнмент шоу гэх мэт 10:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

• Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн сан, “Эм Си Пи” ХХК хамтран П.Гэндэний гудамж буюу “Баянгол” зочид буудлын автозамын уулзвараас “Шангри-Ла Молл”-ын хойд уулзвар хүртэлх 500 м авто замын хөдөлгөөнийг 2022 оны зургадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хааж, “Хүүхдийн ертөнц-2022” баярын фестиваль зохион байгуулагдана.

• “Ub palace”-ийн концертын их танхимд “Зуузуугийн найзууд хүүхдийн баярыг аварсан нь” хүүхдийн тоглолт болно.

• “Зайсан хилл” цогцолборт тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Үзэсгэлэн гоо ба Жонон” хүүхдийн жүжиг тоглогдоно.

• “Ган зам” паласт “Миний цэцэн хурга” дуулалт жүжиг тоглогдоно.

• Монгол бөхийн өргөөнд Мөрөөдлийн театр, Залуус, Эмоци продакшны Залуус, Diamond циркийн уран бүтээлчдийн хамтарсан “Троллууд циркийн ертөнцөөр” тоглолт болно.

• Степпе Арена-д Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг хүүхэд багачууддаа зориулан тоглох гэж байна. Мөсөн цирк тавдугаар сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагт, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 11:00 цагт болох юм байна.

• Мэдээж Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк ажиллаж байгаа.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр: “Энэ жил Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа итгэл, урам өгч, хүндэтгэл илэрхийлэх үүднээс хүндэтгэлийн парад зохион байгуулна.

Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож, 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой.

Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” хэмээн мэдээллээ.

• “Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөг Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн: Цагдаагийн автомашины үзэсгэлэн, Гардан тулаан, Албаны нохойн үзүүлбэр, Агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна, Урлаг, соёлын болон, Спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнд оролцоорой.

 Арга хэмжээ 2022 оны 06-р сарын 1-ний өдрийн 11:00 цагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тул хүүхдүүд та бүхэн минь ирж цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.

•Гандантэгчилэн хийдээс хүүхдийн баярын үйл ажиллагааны хүрээнд 6-р сарын 1-ний өдөр өөрийн гадаах талбайдаа өдөрлөг зохион байгуулна. Энэхүү өдөрлөгт алаг хөөрхөн үрсээ, ач зээгээ дагуулаад 2022 оны 6 сарын 1-ний өдөр 11:00 цагаас Гандантэгчилэн хийдэд хүрэлцэн ирээрэй. Сонирхолтой олон арга хэмжээ болохоос гадна зохиогдож буй тэмцээн уралдаанд оролцсон хүүхэд бүрт бэлэгтэй.

 

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Leave a Reply

%d bloggers like this: