Жонни Депп ялж, шүүх хурал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар ил захидал бичжээ

Холливүүдийн цуутай хосын сар гаруй хугацаанд үргэлжилсэн шүүх хурал өчигдөр өндөрлөж, жүжигчин Жонни Депп ялалт байгуулжээ.

АНУ-ын Виржиниа мужийн шүүхийн шийдвэрээс алдарт жүжигчин Жонни Деппийн нэр хүндэд түүний хуучин эхнэр Амбер Хердийг халдаж, гүтгэсэн гэж үзэж, Деппт 15 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.

Анх 36 настай Амбер Херд 58 настай Жонни Деппийг бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд буруутгахад Депп нэр хүндэд нь халдсан гэж үзээд $50 саяыг салсан эхнэрээсээ нэхэмжилсэн юм.

Хариуд нь Амбер Херд өөрийг нь гүтгэсний төлөө $100 саяыг нэхэмжилжсэн. Тэгвэл шүүхээс Амбер Хердийн зарим нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Деппийг түүнд $2 саяыг төлүүлж, нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа.

Шүүх хурлын явцад Амбер Херд Деппийг хэд хэдэн удаагийн хүчирхийлэлд буруутгасан ч хангалттай нотлох баримт гарган тавьж чадаагүй байна. Тэр ч бүү хэл Жонни Деппийн өмгөөлөгч нар Амбер Херд нөхрийнхөө эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотлох аудио бичлэгүүдийг сонсгожээ.

Деппийн өмгөөлөгч нар Амбер Хердийг Депп өөрийг нь хүчиндсэн, мөн салалтынхаа дараа авсан 7 сая долларыг  буяны байгууллагад зарцуулсан гэж худал хэлснийг нотолсон байна.

Шүүхийн шийдвэрийг Лондон хотоос видео холбоогоор сонссон Депп “Шүүгчид амьдралыг минь буцааж өглөө. Миний сэтгэл амарлаа” гэж мэдэгдсэн байна.

Депп, Херд нар 2011 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2015 оны хоёрдугаар сард гэрлэж байсан юм.

Шүүх хурлын ажиллагааг сошиал сүлжээнд шууд дамжуулж, асар олон хүн үзэж байлаа.

Жонни Деппийг дэмжигчид шүүхийн шийдвэр гарсны дараа

Сонирхолтойн Сая сая хүн Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурлын явцыг хэдэн долоо хоногийн турш ажиглаж байв. Энэ үеэр олны анхааралд өртсөн Жонни Деппийн өмгөөлөгч 37 настай Камилле Васкиз мөн алдаршжээ.

37 настай Васкиз өмгөөллийн арга барил, хурц шийдэмгий хэв маягаараа алдаршиж, олон дэмжигчтэй болсон байна. Түүний нэртэй цамц хүртэл гарч, түүнийг магтсан үг хэллэгтэй хаштагууд олон нийтийн сүлжээгээр бичигдэх болжээ.

Твиттерийн нэгэн жиргээч “Би Жонни Деппийн шүтэн бишрэгч хэвээр байна. Гэвч одоо нэмээд Камилле Васкизын шүтэн бишрэгч боллоо” гэж бичжээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Жонни Деппийн өөрийн мэдрэмжээ хуваалцаж, шүүх хурал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар бичжээ.

“Зургаан жилийн өмнө миний амьдрал, хүүхдүүдийн минь амьдрал, миний ойр дотныхны болон намайг дэмжиж, надад итгэдэг байсан хүмүүсийн амьдрал мөнхөд өөрчлөгдсөн. Бүх зүйл нүд ирмэхийн зуур өөчрлөгдсөн” гээд түүний амьдрал болон карьерт хүчтэй нөлөөлсөн гэж бичжээ. “Харин зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг эргүүлэн авчирлаа” гэсэн байна.

Тэрээр шүүхэд хандсан гол шалтгаан нь зөвхөн үнэнийг илчлэх байсан гэв. Түүнчлэн Депп дэлхий дахинд талархсанаа илэрхийлж, өөртэй нь ижил нөхцөл байдалд орсон хүмүүст хэзээ ч бууж өгөхгүй байх урам өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Leave a Reply

%d bloggers like this: