Манай Улс “Старлинк” компани санамж бичиг байгууллахаар болжээ

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр/2022.06.02/ Старлинк компанийн интернэт үйлчилгээний талаар SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал “Gwynne Shotwell”-тэй цахим уулзалт хийсэн талаар мэдээллээ.

Тэрээр, “Өнөөдөр өглөө SpaceX компанийн Ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар “Gwynne Shotwell”-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, манай улсын зүгээс юу хэрэгтэй талаар ярилцлаа.

Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол улсын хувьд том газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол улсад байгуулах шаардлагатай гэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа хэрэгтэй гэж хэллээ.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар боллоо” гэв.

Leave a Reply

%d bloggers like this: