Тавдугаар сарын 11-ноос 31 мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан: Мах бэлтгэх ажлын хэсгийг Засгийн газар томилсон. Яамдууд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй.

Эмээлтэд махны чиглэлээр 32 үйлдвэр ажиллаж байна. Монгол улсад 60 ААН бий. Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан.

Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэв.

 

Leave a Reply

%d bloggers like this: