Монгол эгч, дүү хоёрын үүсгэн байгуулсан старт-ап Францын шилдэг компанид өрсөлдөж байна

Шинээр байгуулсан старт-ап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд монгол залуус “Кomet story” компаниар оролцож, шилдэг зургаад шалгарчээ.  Уг зургаан компаниас зөвхөн нэгийг нь зургадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Францын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх аж.

Инновацын “Кomet story” компанийг Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран үүсгэн байгуулсан байна. Тэдний энэхүү шалгаруулалтад олон үзүүлэлтийг харгалзахын нэг нь нийгмийн сүлжээгээр аль компани нь олон санал авсан бэ гэдгийг үнэлэх юм.

Монгол залуусын старт-ап компанийг дэмжихийг хүсвэл  https://www.tropheesinnovationcb.com/  линкээр орж саналаа өгөх боломжтой. Санал өгөхдөө овог нэр, мэйл хаягаа бичиж, шалгарсан зургаан компаниас “Кomet story” гэх хамгийн эхэнд гарч ирсэн компанийн нэрийг сонгож, сонголтоо баталгаажуулахад болох юм. Монгол залуусыг дэмжин саналаа өгөхийг уриалж байна.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: