Хуримтлал үүсгэх үндсэн таван алхам

Бидний амьдралд урт ба богино хугацаанд төлөвлөж болох, төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ үргэлж гарсаар ирсэн. Энэ үед хуримтлалаа ашиглах, эсвэл зээл авах, эд хөрөнгөө худалдах зэргээр хэрэгцээгээ зохицуулах шаардлагатай тулгардаг. Харин үүнийг шийдэх сонгодог аргуудын нэгд, хуримтлал буюу хадгаламж орно. Өөрөөр хэлбэл, бусад аргууд нь өөрт ямар нэг байдлаар ашигтай байдлыг үүсгэхгүй гэсэн үг.

Эрсдэлээс сэргийлж хадгаламж нээх нэгэн байхад өөр зорилго, хүсэлтэй хуримтлалтай болох иргэд ч бий. Тэдгээрээс дурдвал, автомашин, орон сууц худалдан авах, баяр ёслолын үед бэлэг авах, эрүүл мэндийн асуудалтай тулгарахад санхүүгийн бэлэн байдалд байх, ажлаас гарах эсвэл тэтгэвэрт гарахад санхүүгийн бэрхшээлгүй байх, гадаадын улс орноор аялах, хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах зэрэг төрөл бүрийн хэрэгцээ, зорилгоос үүдэн иргэд хадгаламж нээдэг. Гэвч хадгаламж нээнэ гэж ярьдаг ч хадгаламжийг хэрхэн удаан хугацаанд тогтвортой, зөв, үр ашгийг хүртэж болох талаар мэдээлэл дутмаг. Тэгвэл таны санхүүгийн боловсролд зориулан амжилттай хуримтлал үүсгэх үндсэн таван алхмыг танилцуулж байна.

Үүнд:

1. Орлого, зардлаа бүртгэх

  • Сарын тогтмол бус орлогуудаа бүртгэх
  • Өдөр бүрийн зарцуулалтыг гар утас болон дэвтэр дээр бүртгэх

2. Хэмнэж болох зардлыг хасч орлого болон зардлын төлөвлөгөө гаргах

  • Сарын эцэст зардал тус бүрийг нягтлан үзэж, үр ашиггүй илүү зардлыг танах боломж байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Гэхдээ тогтмол бус баяр, тэмдэглэлт өдрийг орхигдуулж болохгүй. Мөн тогтмол орлого болон тогтмол бус нэмэлт орлого орж ирэх хугацааг нягтлах нь зүйтэй.

3. Хуримтлуулж чадах хэмжээг тодорхойлох

  • Өрхийн төсвийг шинэчлэн гаргаж хуримтлал хийх боломжит хэмжээг тодорхойлох нь нэн тэргүүний асуудал. Санхүүгийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар, цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Хэт ихийг төсөвлөчихвөл таны хуримтлал дарамт болох магадлалтай.

4. Урт, богино хугацааны хуримтлалын зорилгоос хамааруулан хуримтлалын хэлбэрээ сонгох

  • Богино хугацааны зорилгыг санхүүжүүлэхэд зориулсан хуримтлалд амралт зугаалга, аялал, сурч боловсроход, шинэ машин авах зэрэг зүйлс багтаж болох юм. Харин урт хугацааны хуримтлалд тэтгэвэрт гарахдаа зориулан хуримтлал хийх, хүүхдийнхээ их дээд сургуулийн боловсролд зориулж, байрны урьдчилгаа бүрдүүлэх зэрэг орно. Хуримтлалын хугацааг сонгохдоо урт хугацааных бол нэг жилээс дээш, богино хугацааных бол нэг жилээс доош хугацаатай хадгаламжийг сонгох нь зөв шийдэл юм.

5. Хуримтлалаа эхлүүлж, хэрхэн өсөж байгааг хянах

  • Нэгэнт хуримтлал хийхээр шийдсэн бол цалин болон орлогоос хадгаламжийн данс руу тогтмол дүнгээр мөнгөө автоматаар шинжүүлж, татдаг болговол үр дүнтэй. Таны хуримтлал таны төлөвлөгөөний дагуу өсөх болно. Тиймээс хуримтлалтай болох үйл явцыг сар бүр хянаж, хуримтлал хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал хүссэн хэмжээний хуримтлалаа хийж санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалж болно.

Хуримтлуулагч эдгээр алхмыг биелүүлснээр олон давуу талыг бий болгох боломжтой. Хэрэв хуримтлал үүсгэн хадгаламж нээхээр зэхэж байгаа бол маргааш гэж хойшлуулж, их төсөв цааш хийх гэж түүртэх хэрэггүй. Тухайлбал, өдөр бүр үргүй зарцуулдаг арван мянган төгрөгийг жилийн хугацаанд хадгаламждаа хийхэд таны нэг удаагийн аяллын төсөв бүрдэж ч болно. Үүнийг анзаарсан “Z” үеийнхэн аль хэдийнэ хуримтлуулах болсон. Зарим нь аялаад ч эхэлсэн. Зарим нь хуримтлуулсан мөнгөөрөө аялж байгаа бол зарим нь хадгаламжийн данс нээлгээд шууд аялж байна. Тухайлбал, ХААН Банкнаас зарласан 2022 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх “Хадгалаад аял” аянд хамрагдаад үнэгүй аялах боломж ч бий. Тус аян нь гурваас дээш сарын хугацаатай хадгаламж нээлгэх, мөн хугацаатай хадгаламжаа сунгах, хадгаламждаа нэмэх 100 мянган төгрөг тутамд аялах урамшууллын тохирлын эрх олгохоороо онцлог юм. Мөн энэхүү аянд нэгдээд Турк улсад аялах эрх болон өөр олон урамшууллын эзэн болох боломжтой аж.

Хэрэв та  аялахыг хүсэж, хуримтлалыг бий болгохыг хүсвэл өөрөөсөө асуух хэд хэдэн асуултыг санал болгоё.

  • Ямар хугацааны зорилго тавих вэ?
  • Зорилго урт, дунд, богино хугацааны аль нь вэ?
  • Ач холбогдлын дарааллаараа аль зорилго хамгийн чухал вэ?
  • Хуримтлал хэзээ хэрэгтэй болох вэ?
  • Хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй болох вэ?
  • Сард хэдийг хуримтлуулбал зорилгодоо хүрэх вэ?

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: