Жүжигчин Ц.Цэрэнболдын найруулсан “Уулын намар” кино маргааш нээлтээ хийнэ
Жүжигчин Ц.Цэрэнболд Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” уран сайхны киног бүтээжээ. Уг кино нээлтээ маргааш хийх бол үзэгдэд нөгөөдрөөс буюу 6-р сарын 10-наас хүрэхээр болжээ.
Тодруулбал, жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд уг киног найруулж, кино зохиолоо Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Киноны үйл явдал нь нэгэн хэвийн шахуу амьдрал хөврөх жижиг өртөөнд хот газрын шинэ гэр бүл нүүж ирснээр тэдний амьдралын хэв маяг, хоорондын харилцаанд адал явдал, халуухан зөрчлүүд өрнөж, амьдралд нь томоохон эргэлтүүд гарах болно.
Ц.Цэрэнболд “Цэбо фильм” хэмээх кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна. “Уулын намар” кинонд Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Ө.Мөнгөнтулга, Б.Базаррагчаа, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан тэргүүтэй уран бүтээлчид дүр бүтээжээ.
Сонирхуулахад: Киноны дууг дуучин Б. Маралжингоо дуулсан байна.