Шүүх хурал Н.Түвшинбаярт 1 жил 2 сарын дараа 16 жилийн хорих ял оноолоо
Хан-Уул, Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Олимп, дэлхийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс түүнийг гэм буруутай тооцон, 16 жилийн хорих ял оноолоо. Шүүгдэгч хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэх аж.
Н.Түвшинбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт нийт 2 тэрбум 738 сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорин төгрөгийг нөхөн төлсөн. Энэ шийдвэрлэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шалгах хууль заасан журмын дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнэд шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ гэж мэдээллээ.