Сэтгүүлчид: Цагдаагийн албан хаагчийг ажилгүй болгох нь бидний зорилго биш

Олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийн биед халдсан, цагдаа нарын хүнлэг бус үйлдлийг эсэргүүцсэн сэтгүүлчид өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.

Энэ сарын 9-нд “Парламент” телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа “Дугуй цагаан” амралтын газраас шууд дамжуулалт хийх үеэр Хан-Уул дүүргийн цагдаа нар түүний биед халдсан хэрэг гарсан юм. Тус амралтын газрын эзэн нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн тул цагдаа нар түүнийг хүч хэрэглэн баривчилжээ. Энэ үйл явдлыг шууд дамжуулж байсан сэтгүүлчид цагдаа нар хүрч, гар утас, камерийг нь хураан аваад, зарим бичлэг, зургийг устгасан, хэвлийн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон, амыг нь дараад одоо хашхир хэмээн басамжилсан байна. Уг асуудал нь сэтгүүлчийн мэдэх эрхэнд халдсан, хүний эрхийн мэдрэмжгүй, цагдаа сэтгүүлчийн биед халдсан нь олон удаагийнх хэмээн эсэргүүцэн уриа, лоозон барьж жагслаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн мэдээллийг хүргэе.

News.mn сайтын ерөнхий эрхлэгч н.Оюунчимэг: Тэрээр бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Сэтгүүлчдийн биед халдсан тохиолдол хэд хэд бий.

Иймд бид өнөөдөр гурван шаадлага тавьж байна. Сэтгүүлч Гэрэлмаагийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгөхийг шаардаж байна.

Хоёрдугаарт: Манай Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсан байгаад эрх баригчид анхаарч, дүгнэлт хийх шаардлагатай.

Гуравдугаарт: Хууль зүйн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрийн биеэр албан хаагчдын өмнөөс уучлалт гуйх нь зөв байна гэлээ.

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч: Н.Өнөрцэцэг: Сэтгүүлч, цагдаа нарт камераа, нотлох баримтаа хураалгачихдаг. Гэтэл цагдаа нар дараа нь өөрсдийгөө эвтэйхэн харагдуулах, өөрсдөдөө ашигтай байдлаар бичлэг цацдаг. Тэгж өөрсдийгөө хаацайлж, сэтгүүлчдийг буруутгасаар ирсэн учраас сэтгүүлч ийм нөхцөл байдалд орж, өнөөдөр сэтгүүлчид тайван жагсаж байна.

Үл ойлголцол цаашид хэрхэх вэ гэдэг чухал. Сэтгүүлчид мэдэх эрхийн төлөө ажлаа хийдэг. Цагдаа нар ажлыг нь хийлгэхгүй, энийг дамжуул, энийг дамжуулуулахгүй гэдэг.

Сайд, дарга нар цагдаагаар дамжуулж, сэтгүүлчийг дарамталдаг. Цагдаагаар баахан явуулж, мэдүүлэг авхуулсныхаа дараа хэрэгсэхгүй болголоо гэдэг. Энэ хэрээр сэтгүүлчид ажлаа алддаг, шантардаг, дарамт мэдэрдэг. Тиймээс ийм хууль бус үйлдлээ зогсоо гэж цагдаагийн байгууллагаас хүсье.

Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа “Цагдаагийн албан хаагчийг ажилгүй болгох нь бидний зорилго биш. Хоорондоо ойлголцож ажиллах гэдэг ганцхан зүйлийг хүсэж байна. Зургаан цагийн хугацаанд хоригдон саатуулагдаж бие махбодын хүнд хэцүү байдлыг амссан ч гэсэн энэ асуудлаар цагдаа нартай ойлголцож ажилламаар байна.

Сэтгүүлчид болон цагдаа нар хэн нэгний зорилгоор улс төрийн хоол болж болохгүй. Нэгэн цул болоод болж бүтэхгүй байгаа зүйлийн төлөө хуулийн өмнө шударга ажиллаж чадна гэдгээ харуулах нь зүйтэй” гэв.

Leave a Reply

%d bloggers like this: