НДШ-ийн буцаан олголт болох 50 мянган төгрөг хэзээнээс олгогдох нь тодорхойгүй байна

Нэг саяас доош цалинтай ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг дараа сард нь буцаан олгохоор болсон.

Тус шийдвэрийг Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсөвт тусган, 5-р сарын 1-ээс хэрэгжүүлэхээр болсон. Гэвч нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг батлаагүй байгаа учир хэзээ олгох нь тодорхойгүй байгаа аж.

Ямартай ч НДШ-ийн 50 хувь буюу 50 мянган төгрөгийг буцаан олгох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар УИХ-д өргөн барьсан байна.

Харин сошиал орчинд тавдугаар сарын НДШ-ийн буцаан олголтыг 
50 хувийг зургаадугаар сарын 20 гэхэд иргэдийн дансанд орно 
гэх шуум дэлгэгдээд байна.

НДЕГ нь журам нь батлагдах шатандаа явж байна. Журам батлагдсан тохиолдолд бид журмын дагуу шийдвэрлэнэ. Тус журмыг ХНХЯ-аас батлах учиртай. Тус журамаар хэзээ, хэрхэн олгогдох нь тодорхой болно гэлээ.

Эл буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.

 

Leave a Reply

%d bloggers like this: