Залилах гэмт хэрэг 49 хувь өссөн тус цагдаагийн байгууллагаас аян зарлажээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй хэргийн 11 гаруй хувийг “Залилах” гэмт хэрэг эзэлдэг байна. Сүүлийн 10 жилийн дунджаар бүртгэгдэж буй хэргийн 88.6 хувийг нь шийдвэрлэсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг 2012-2018 онуудад дунджаар 17.4 хувийн тогтмол өсөлттэй байсан бол 2019 онд 216 буюу 49.4 хувиар, 2021 онд 2288 буюу 63.8 хувиар хурдацтай өссөн байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр 14 хоногийн аян эхлүүлсэн байна.

 

Уг арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагч нар хариуцсан нутаг дэвсгэрт байрлах иргэд ихээр цуглардаг томоохон сүлжээ дэлгүүр болон драгон төвийн авто зогсоолын  лед дэлгэц, урсдаг дэлгэц зэрэгт Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  видео шторк, зурагт хуудсыг байршуулан ажиллаж байна. Мөн Залилагч,  Та залилагчийг таньж чадах уу, Би чамд хайртай танай улсад очоод хамт амьдарна гэх мэт  посторуудыг аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд түгээн ажиллаж байгаа юм байна.

Иргэдийн санхүүгийн болон хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  Романс, фэйсбүүк, орон сууц, түрээс, виз, хандив, сүлжээний залилан, хуурамч мэйл зэрэг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт мэдлэгийг өгөх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Иргэдийн хамгийн ихээр залилуулж буй гэмт хэргээс дурдвал,

“Би банканд ажилладаг. Их хэмжээний зээл гаргаж өгнө. Барьцаа хэрэггүй”, “Мөнгө зээлээч”, “Байр түрээсэлнэ. Урьдчилгаагаа эхлээд шилжүүлээрэй”, “Газар хямд зарна” зэргээр хүмүүст ханддаг байна.

 

Leave a Reply

%d bloggers like this: