“Аажуу явбал Ааяндаа ХҮРНЭ ДЭЭ” аян эхэллээ
Эрүүл мэнд эрсдвэл, бүх зүйл эрсддэг. Эрүүл иргэн үндэсний баялаг, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой аялал, амралтаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсье.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг аяныг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран 6 сарын 20-оос 9 сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулах юм.
Авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэршээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн.

Манай улсад 2022 гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өссөн байна.
Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс үүсэж байна.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үндэсний хэмжээний аяны гол зорилго нь зам тээврийн ослыг гарахаас өмнө сэргийлэх юм. Зам тээврийн осол, бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн хүний үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал.