ГССҮТ сувилагчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн /ГССҮТ/ Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэрлэсэн сайхан мэдээг танилцууллаа.

“Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-т тусгасан “Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрхи шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь

Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр болсон байна.
2 хүн ба мод нарын зураг байж магад
Түүнчлэн, ГССҮТөвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өчигдөр буюу /2022.06.22/-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгуулсан энэ үеэрээ дээрхи шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.
May be an image of one or more people, people sitting, people standing and indoor

1 хүн, сууж байгаа, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад

3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Leave a Reply

%d bloggers like this: