Нэг сарын хугацаанд чөлөөт бүсүүдийг идэвхжүүлэх үүрэг өглөө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцсэн байна. Чөлөөт бүсийн хөгжлийн концевцын талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас чөлөөт бүсүүд дээр гарсан алдаа дтагдлуудын талаар танилцуулсан. Цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Чөлөөт бүсийн хууль зүйн орчин байгуулагдаад 20 жил болж байна. Байгуулагдсан гурван чөлөөт бүс байна. Эдгээр чөлөөт бүсүүд дээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд зорьсон зорилт хангалттай биелээгүй байна.
Тухайлбал, төрийн зүгээс бүх төлөвлөлт хөрөнгө оруулалтыг өөрөө хийх зорилт тавьж ажилласан боловч цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад тогтвортой хийгдэж чадаагүй. Мөн хувийн хэвшлийн, хөрөнгө оруулагчдын сонирхлыг тусгаж хэсэгчилсэн төлөвлөлтийг батлуулж чадаагүй.
Түүнчлэн газар олголтыг замбараагүй олгосон. Олон аж ахуйн нэгжид газар олгосон боловч тухайн аж ахуйн нэгжүүд нь тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг асуудлууд байна.
Тухайлбал, Замын -Үүдийн чөлөө бүс 900 га талбайтай. Үүний 113.9 га талбай 81 аж ахуйн нэгжид олгогджээ. Үүнээс тав нь л тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Дөрвөн аж ахуйн нэгж бүтээн байгуулалтынхаа ажлыг эхэлж байна. Бусад нь огт үйл ажиллагаа явуулахгүй байна. Алтанбулан боомтод 500 га газар байгаагаас 120 га нь 131 аж ахуйн нэгжд олгогдсон. Үүнээс 29 аж ахуйн нэгж л үйл ажиллагаа явуулж байна. 11 компани шинээр үйл ажиллагаа эхлүүлж байна. Цагааннуурын чөлөөт бүс дээр 708 га газраас дөрьөн аж ахуйн нэгжид 101 га-г нь олгосон. Эдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа одоогоор эхлээгүй байна.
Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, чөлөөт бүсүүдийг Ерөнхий төлөвлөгөөг яаралтай хийж, Засгийн газраар батлуулахаар болсон. Хэсэгчилсэн төлөвлөгөөг хувийн хэвшлийн сонирхолд нийцүүлэн гаргахаар шийдвэрлээд байна.
Мөн хөрөнгө оруулсан, санхүүжилтийн эх үүсвэрээ олсон, зураг төсвөө хийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн яаралтай, сарын хугацаанд идэвхжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүргийг өгсөн. Ажлын хэсэг байгуулаад сарын хугаанд идэхжүүлэх үүрэг өгсөн. Үүнийг эхлүүлэхдээ чөлөөт бүсүүдийг эрэмбэлнэ.
Замын-Үүд чөлөөт бүсэд дэд бүтцийн хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. БНХАУ-ын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дулааны станц, ариутгах төхөөрөмж хийгдсэн. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллараар ААН-үүдэд дэд бүтэц хүргэх ажил хийгдэж байна. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг эхэлж, дараа нь Хөшигийн хөндийн төлөвлөлтөд анхаарч ажиллахыг Засгийн газраас даалгалаа. Үүний зэрэгцээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа газрын эрхийг цуцлах чиглэлээр ажиллана” гэв.