Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр буюу “ЭйЖиВи”-г туршилтаар эхлүүлэх болжээ.

Ингэснээр тус боомтоор гарах нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа. Уг тээврийг ирэх сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Туршилтын тээврийг цаашдаа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод мөн нэвтрүүлэх аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа тул Монгол Улс экспортоо нэмэх шаардлагатай бөгөөд үүнд автомат тээвэр чухал нөлөөтэй хэмээн Засгийн газар үзжээ.

Тэгвэл МУ-ын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг  ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана.

сонин mn

Ирэх даваа гарагт автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.

сонин mn

сонин mn

сонин mn

Leave a Reply

%d bloggers like this: