​Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх нүүрс тээврийн хэрэгслийн тоо 500 давлаа

Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн зэрэг боомтын үйл ажиллагааг өнгөрсөн сарын эхээр нээгээд байгаа билээ. Тэгвэл Гашуунсухайт боомтын нүүрс экспорт нэмэгдэж, өдөрт нэвтрэх  тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ.

Тодруулбал, Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээр 14,892 тонн, Ханги боомтоор 266 тээврийн хэрэгслээр 12,128 тонн, Булган боомтоор 74 тээврийн хэрэгслээр 5,951 тонн буюу нийт 961 тээврийн хэрэгслээр 99,915 тонн нүүрс экспортолсон байна.

Энэ нь цар тахлын өмнөх үеийн өдөрт чиргүүлтэй, чиргүүлгүй явдаг байсан үеийнхтэй харьцуулбал 1300-1500 тээврийн хэрэгсэл гэсэн үг юм.

Leave a Reply

%d bloggers like this: