​ЗГ: Дарханы замын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

-Дарханы замын бүтээн байгуулалтын явц,

-2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,

-Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар,

-Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар,

-Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг 13.00-14.00 цагт танилцуулна.

Өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүд гарсан.

-УИХ-ын 92 дугаар тогтоол дагуу Засгийн газар “Оюу толгой” ордын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийсэн. Тэгвэл УИХ-ын 103 дугаар тогтоол буюу буюу “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хэлэлцээг бодит ажил хэрэг болгох ажлын хэсгийг байгууллсан.

Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо, Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Н.Цэрэнбат, Хууль зүй, дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар багтжээ.

-Ганцмод-Гашуунсухайт боомтод автомат тээврийн туршилтыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломжтой аж. Ерөнхий сайд тус тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг үүрэгдлээ. Цаашид энэхүү тээврийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлнэ. Үүнийг жолоочгүй тээвэр гэж нэрлэж байгаа юм.

-Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгөв.

-Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд МИАТ ТӨХК-д татаас өгнө. Европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17 болгох аж. Шаардагдах санхүүжилт болох 4.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: