Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойтой холбоотой луйвар удахгүй зогсоно

БНХАУ-аас их хэмжээний зээл авах эсэх асуудал цахим орчинд түгээд байгаа. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.

Тэрээр “Гашуунсухайтын төмөр замыг гацааж, Тавантолгойн аман дээрээс хямдхан нүүрс авч хилийн үнээр зарахгүй байх сонирхолтой бүлэг хүмүүс бий. Гашуунсухайтын төмөр зам тавигдахад нүүрс тээвэрлэдэг нөхдүүдийн хувьд том эрх ашиг нь хөндөгдөнө. Ийм болохоор дээрх байдлаар олон нийтийн анхаарлыг хандуулах гэж худал мэдээлэл түгээж байна. Нэгд, ийм асуудал огт байхгүй. Байх боломжгүй юм. Хоёрт, ийм асуудал гаргаж тавилаа гээд би зорилгоосоо огт ухрахгүй. Ер нь өмнөх гучин жилийн хугацааны алдаа завхралыг засах гэж нэлээд юм болж байна. Үүнийг цэгцэлж байгаа. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг хоёр дахин томорно.

Эрдэнэт үйлдвэр өмнө 300-350 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Харин одоо 1,2 их наядыг төвлөрүүлж байна. Энэ бол тооны зөрүү. Яг үүнтэй адил Гашуунсухайтын төмөр зам тавигдаж, хил холбох терминал хийгдэхэд хил дээр зарах нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр энэ их далд эдийн засаг ил болох юм. Цаашдаа боомт цахимжиж, асуудлуудаа шийдээд явна” гэлээ.

 

Эх сурвалж: Itoim.mn

Leave a Reply

%d bloggers like this: